Зөвшөөрөлгүй зам талбай сэтлэх болон ногоон байгууламжийг ухаж байгаа мэдээллийг авна

Н.Мижидмаа
3 цагийн өмнө

Дулааны улиралд хийгддэг бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбай, тохижилт, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүйгээр ухаж, дураараа эвдэж сүйтгэж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулан, бухимдал үүсгэх тохиолдолууд гарсаар байна.

Таны ажиллаж амьдарч байгаа орчинд зам талбай сэтлэх, сүвлэх зөвшөөрөлтэй эсэх тэмдэг тэмдэглээг байрлуулахгүйгээр нийтийн эзэзмшлийн зам талбай, тохижилт, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй ухаж байгаа бол шалгуулах, хариуцлага тооцуулах, зөрчлийн тухай мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн 11-315429, Нийслэлийн Замын хөгжлийн газрын 11-323662 дугаар утсанд болон Тээврийн цагдаагийн алба зэрэг мэргэжлийн байгууллагууд, харьяалах Хороо, СӨХ-д мэдэгдэн хамтран ажиллахыг хүсье.

Жич: Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь долоо хоног бүр “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэж инженерийн шугам сүлжээ хийх, орц гарц гаргах үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж зөвшөөрөл олгодог.

Хэрэв зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг ухаж сүйтгэвэл техник, машин механизмыг журамлан, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авдаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18