“Мик Холдинг” ХК 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцууллаа

М.Төгөлдөр
2023/08/18

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа санхүүгийн үр дүнг Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр танилцууллаа.  Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,954.7 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 184.1 тэрбум төгрөгийн хүүний орлого, 142.2 тэрбум төгрөгийн хүүний зардалтай ажиллалаа.
  • Нийт хөрөнгийн өгөөжийн хувь 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа ба өөрийн хөрөнгийн  өгөөж  233.0 хувийн  үзүүлэлттэй гарсан нь татварын дараах цэвэр ашиг өссөнтэй холбоотой. Мөн оны  эхэн  үетэй  харьцуулахад  нийт активын хэмжээ 8.8 хувиар, нийт багцын хэмжээ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.
  • Өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 0.8 хувь, ИЗББ нийт хөрөнгийн 81.4 хувь, “Бөртэ” бонд болон шинээр  гаргасан “МИК” бондуудын  хэмжээ нийт хөрөнгийн 16.1 хувийг тус тус бүрдүүлж байна.
  • Компанийн зах зээлийн үнэлгээ 364.3 тэрбум төгрөгт хүрэв.

     "МИК Холдинг” ХК-ийн охин компани болох "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай 6,964 өрхийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, дахин айл өрхүүдийг ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн байна. 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсний үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядыг цогц төлөвлөгөө” боловсруулан дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Тайлант хугацаанд Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC), Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компани болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү гэрээг байгуулсанаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутаг болон төр засгийн түвшинд урт хугацаанд илүү нягт хамтран ажиллах, тогтвортой оновчтой орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд ахиц дэвшил гаргах онцлох үйл явдал болсон. Түүнчлэн “Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал”, “Улаанбаатар-Олон улсын форум 2023,” Хөрөнгө оруулагчдад зориулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” уулзалт гэх зэрэг арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зэргээр санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажилласан билээ. Үүнээс гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага болсон юм. Үлдсэн хагас жилдээ нийт хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг, бизнес төлөвлөгөөнд заасан ажлуудаа үр бүтээлтэй хийж дуусгахаар манай хамт олон зорин ажиллаж байна.

           Өнгөрсөн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулан, 103 мянга гаруй айл өрхийн урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг биелүүлсэн төдийгүй банк санхүү, барилга түүний дагалдах салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа болон бусад салбарууд төдийгүй нийгэм, эдийн засагт МИК хувь нэмрээ оруулсаар байх болно. 

МИК ХОЛДИНГ ХК 

https://www.mik.mn/mn/m299/new...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 11 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 11 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 12 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27