Шинээр үерийн далан, суваг барихад 4.9 их наяд төгрөг шаардлагатай

М.Төгөлдөр
2023/08/18

Суурь стандартад өөрчлөлт оруулахын зэрэгцээ одоо байгаа төлөвлөлтийн алдааг цэгцлэх ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд:

  1. Голын үерт өртөх суурьшлын бүс 8
  2. Шар усны үерт өртөх суурьшлын бүс 3
  3. Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75. Үүнээс онц эрсдэлтэй 20 бүс байгаа. Эдгээр онц эрсдэлтэй бүсэд цаг уурын автомат мэдээлэгч байршуулах шаардлагатай. Ингэснээр аливаа гамшиг болохоос өмнө мэдээлэл авах боломж бүрдэх юм.
  4. Ус үл нэвтрүүлэх талбай 32,140 га байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газарт ус зайлуулах шугам сүлжээ байхгүй гэсэн үг юм.

Дээрх өрхүүдээс эхний ээлжид онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдсэн.

Мөн Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх менежментийн дөрвөн стратегийг гаргасан. Энэ хүрээнд Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох чадавхыг нэмэгдүүлэх, үерээс хамгаалах байгууламжийн сүлжээг дахин тооцоолох, хүн амын аюулгүй байдлын анхааруулах тогтолцоог сайжруулах, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийнэ. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний дагуу шинээр үерийн нийт 345 км далан, суваг барих хэрэгтэй бөгөөд үүнд нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай юм. Мөн үерийн эрсдэлийн менежментэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг Хотын дарга онцолж байв.

 “S Outlets”, “Aqua garden”-ы голын хамгаалалтын бүсэд барьсан барилгыг буулгаж, газрыг тусгай хамгаалалтад авна

Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам:

-Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ы барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана гэлээ.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэсэн бол

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.

Энэ шийдвэр бол нийт иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө гэдгийг онцолж байв.


2
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18