Өрхийн орлого 1,5 хувиар нэмэгдсэн ч зарлага 9,9 хувиар өсчээ

М.Төгөлдөр
2023/08/17

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2023 оны 2 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.3 (9.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 110.0 (9.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 92.0 (13.0%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2023 оны 2 дугаар улиралд 2.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 410.5 (24.5%)мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 247.4 (13.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 276.0 (25.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2023 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч, харин хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 0.4 нэгж хувиар ,бусад зарлагын эзлэх хувь 0.8 нэгж хувиар,бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.1 нэгж хувиар нэмэгдсэн байна (Зураг 4).Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 33.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 24.4 хувийг үртариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 13.0 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг , 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна. 


Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 10.0 хувийг бэлэн хувцас, гутал, 10.4 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.5 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 5.3 хувийг боловсролын зардал эзэлж байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 7.0 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 30.3 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 14.8 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 22.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 8.4 мянгаар , 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 2.7 мянгаар буурсан бол,1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 31.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 22.0 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 73.6 мянгаар тус тус нэмэгдсэн байна.



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18