Өрхийн дундаж орлого 1,2 сая төгрөг болж өмнөх оноос 17 мянган төгрөгөөр нэмэгджээ

М.Төгөлдөр
2023/08/17

Өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221.5 (12.4%)мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 122.1 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2023 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 (1.5%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.3 (2.7 %)мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 (13.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны 2 дугаар улиралд 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 239.1 (14.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 215.9 (26.0%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 110.0 (6.2%) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 43.6 (4.4%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 31.7 (30.6%)мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд 2023 оны 2 дугаар улирлын байдлаар сард 500.0-900.0 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өссөн байна.





4
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18