Өмгөөллийн “Анта Партнерс” ХХК хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлнэ

М.Төгөлдөр
2023/08/17

Өмгөөллийн “Анта Партнерс” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээг 11 жил үзүүлж ирсэн хуулийн фирм юм.

Тус компани 2022 онд үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт нийт 2000 орчим иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө өгөх өдөрлөгүүдийг нийт 4 удаа амжилттай зохион байгуулсан бол энэ жил уламжлал ёсоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Ариг банк” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг нь Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Ариг банк”-ны тооцооны салбар болон 1,5 давхарт байрлах УИД салбарын үйлчилгээний танхимд болж байна.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хууль зүйн зөвлөгөөг мэргэжлийн хуульчаас авах боломж бага байгаагаас үүдэн, эд хөрөнгө, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирох, гэмт хэрэгт холбогдох асуудлууд багагүй гарч байгаа тул манай хуулийн фирмийн туршлагатай хуульч, өмгөөлөгч нарын баг маань нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний гол зорилго нь иргэд маань өөрсдийнхөө эрх ашиг нь хөндөгдсөн асуудлыг үүссэний дараа биш, харин үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, бизнесийн гэрээ хэлцлийг хуульд заасны дагуу байгуулах, аливаа зээлийн харилцааг үүсгэх, байр орон сууц худалдан авах, худалдах, захиалан бариулах, арилжаа хийх, эд хөрөнгөө бусдад шилжүүлэхийн өмнө холбогдох хууль тогтоомжийг судлах, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр асуудлаа шийдвэрлэж байх нь чухал болохыг тус хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч нар онцгойлон зөвлөж байна.
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээ 16:00 цаг хүртэл үргэлжлэх тул та бүхэн өөрсдөдөө тулгамдаад буй хууль зүйн асуудлаар мэргэжлийн хуульч нараас зөвлөгөө аваарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18