АНУ-ын тамхидалтын түвшин 11% болж, түүхэндээ хамгийн багад хүрчээ

М.Төгөлдөр
2023/08/17

АНУ-ын “Хүнс ба Эмийн Зохицуулалтын Агентлаг, Өвчин судлалын нийгэмлэг, Их Британийн Засгийн газар” зэргүүд нь цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хамгийн багадаа 95% хоруу чанар багатай байна гэж баталжээ.

Энэ нь цахилгаан тамхины хоруу чанар нь янжуур тамхинаас 20 дахин бага гэсэн үг юм.

Америкийн Нэгдсэн Улсын Өвчин судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргасан “Үндэсний эрүүл мэндийн судалгаа болон Үндэсний хэмжээн дахь залуу үеийн тамхидалтын судалгаа”-ны үр дүнд тамхидалтын түвшин сүүлийн 11 жилийн хугацаанд 13 сая хэрэглэгчээр буурсан үзүүлэлт гарчээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-д янжуур тамхины хэрэглээ буурч байгаатай холбоотойгоор янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөл болон үхлийн тоо эрс буурч байгаа үзүүлэлттэй байна. CNN агентлаг: “Насанд хүрэгчдийн тамхи татах энэхүү бууралт нь нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх ёстой” гэж цохон тэмдэглэжээ.

Янжуур тамхи татах нь АНУ-д урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. CDC-ийн тогтоосноор АНУ-ын иргэд тамхинаас болж цаг бусаар нас барсан нь АНУ-ын бүх дайнд нас барж байсан иргэдээс даруй 10 дахин их байна гэжээ.

Судалгаанд мөн цахилгаан тамхины хэрэглээг өссөн байгааг харуулсан ба уламжлалт янжуур тамхины хэрэглээ нь орчин үеийн цахилгаан тамхины хэрэглээгээр бүрэн солигдох нь цаг хугацааны асуудал гэж тэмдэглэсэн байна. 

Уг судалгаанд дурдсанаар АНУ-д цахилгаан тамхи хэрэглэгчид нийт тамхи хэрэглэгчдийн 40%-д хүрч өссөн үзүүлэлт гарчээ. 

Энэ нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ буурахад хамгийн том нөлөө гэж эрдэмтэд дүгнэж байгаа юм байна.

1
angry
0
care
0
haha
12
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18