Энэ хичээлийн жилд 6 Политехник коллеж ОУ-ын IT хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

М.Төгөлдөр
2023/08/17

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн Pearson байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3)-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болсон юм.

Энэ ажлын хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудын политехник коллежууд олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлэх төв болох эрхийн цахим сургалтад хамрагдаж байна.

Түүнчлэн ирэх 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Pearson BTEC -ийн олон улсын сургагч багш нар Монгол Улсад ирж, политехник коллежийн мэдээллийн технологийн багш нарт сургалт явуулна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.

Pearson BTEC хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн. Ажил олгогчид болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд олгодог давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая суралцагч төгсөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18