Үерийн далангийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан иргэн, ААН-г АТГ-д шилжүүллээ

М.Төгөлдөр
2023/08/17

Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. (энд дарж үзнэ үү)

Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг газруудад барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу харьяа байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, холбогдох материалыг гаргуулан авсан байна. 

Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд  дараах арга хэмжээг авч ажиллажээ.

Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн байна.

Мөн үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлж байгаа ажлыг тухай бүрт нь нийтэд мэдээлж байхаар болсон байна.


2
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18