Нэгдүгээр ангид орох хүүхдээ хэрхэн бүртгүүлэх вэ

М.Төгөлдөр
2023/08/16

2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид элсэгчийн бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний веб портал болох E-Mongolia системээр цахимаар зохион байгуулж байна.

Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?

Зөвхөн 2017 оны 01 сарын 01 -нээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1-р ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Эцэг эхийн элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?

Та бүхэн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 3 аргаар бүртгүүлэх боломжтой.

1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
2. Гар утасны E-Mongolia аппликэйшн
3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?

2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 9:00 цагаас 8 дугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Элсэлтийн бүртгэл баталгаажуулах үйлдлийн дараалал:

1. E Mongolia - Үйлчилгээнүүд цонхны Боловсрол хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэсэгт хандан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн мэдээлэл харагдана.

2. Элсэгчийн хувийн мэдээллийг системээс харуулах бөгөөд хүсэлт илгээнэ.

3. Хүсэлт илгээснээр хүүхдийн бүртгэлтэй хаяг харагдах ба эцэг, эх, асран хамгаалагчийн хариулсан асуулгад үндэслэн асуулгад тухайн хүүхдийн хамран сургах тойргын дагуу бүртгэгдэх сургуулийн мэдээлэл харуулна.

4. Элсэлтийн төлөв хэсэгт дараах төлвүүд харуулна.

Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./

Төлөв 2: “Хянагдаж байгаа” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./

Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. Тайлбар: Ж/нь: Бичиг баримтаа 8 сарын 20-ны 14:00 цагт сургууль дээр ирж уулзана уу./

Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Ж/нь: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./

Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой”-Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” - /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой./

Төлөв 7: “Элсэлт батлагдсан” төлөв харуулна.


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27