Амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд буулгажээ

М.Төгөлдөр
2023/08/15

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 117 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км, Хялганат тосгоноос баруун урд зүгт 247 км/-т Мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй /өмсөж явсан хувцас нь голын эрэг дээр байсан ба унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн/ тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн Ч /23 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:37 цагт анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унахНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг 08.14-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /15 настай, эмэгтэй/ нь 10 дугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18