Ц.Тулга: Авто замд цууралт үүссэн тул барилгын ажлыг зогсоосон

М.Төгөлдөр
2023/08/14

Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

"Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэн өөрсдийн өмчлөлийн газар болох 1685 ам метр талбайд холимог ашиглалттай үйлчилгээний барилга барихаар зөвшөөрөл хүссэний дагуу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байдаг. Тодруулбал, тухайн газрынхаа 842 ам метр талбай буюу 50 хувьд нь барилгын ажлын зөвшөөрлийн бичиг авсан. Харин долоодугаар сард болсон үерийн үеэр тухайн байршилд барилгын суурь ухсан байдалтай байсан нь аюулгүй байдлыг хангахгүйд хүрэн, холбогдох байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 3-нд тухайн байршлын ойролцоо Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон юм. Мөн одоогоор мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргаж буй. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас наймдугаар сарын 9-нд тухайн иргэдэд сонсох ажиллагааны албан бичгийг хүргүүлсэн. Хариу тайлбар авах хугацаа наймдугаар сарын 21-нд дуусна.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд нийт 1483 иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Одоогоор нийт 372 байршилд 751 барилга байгууламжийн ажил өрнөж буй. Сүүлийн үед үер болсонтой холбоотойгоор барилгын ухсан нүхэнд ус нэвчин, цууралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд иргэд, хуулийн этгээд барилгын ажил гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байж, стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй байна" гэлээ.


2
angry
0
care
1
haha
2
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18