НЦГ: Үерт амиа алдсан 44 настай Т-н дөрвөн хүүхдэд нийгмийн халамж үзүүлэхээр болсон

М.Төгөлдөр
2023/08/14

Нийлэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо өнгөрөгч наймдугаар сарын 05-ны өдөр үерт автсан. Үерийн улмаас амь эрсдсэн иргэдийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Уг мэдээлэлд "Үерийн улмаас 105 орчим тээврийн хэрэгсэл үерт автсан. Харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан. Эхний дуудлага мэдээлэл наймдугаар сарын 05-ны орой 21:21 цагт Монгол гэрт хоёр иргэн тогтонд цохиулж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шүүх шинжилгээгээр амиа алдсан хоёр иргэн гадны ямар нэгэн нөлөөгүйгээр буюу үерээс болж нас барсан гэдэг нь тогтоогдсон.

Дараагийн дуудлага ГССҮТ-өөс 22:46 цагт хоёр иргэний тээврийн хэрэгсэл үерт автаж 10 сартай хүүхэд алга болсон тухай мэдээлэл ирсэн. Улмаар хүүгийн цогцсыг 00:00 цагийн үед олж эрлийг зогсоосон. 

Улмаар наймдугаар сарын 06-ны өдрийн 03:00 цагт самналт хийж үзэхэд 27 хороонд хүн амьдардаггүй байрны дэргэд 10-15 насны хүүхдийн цогцос байж болзошгүй байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад 44 настай Т болох нь тогтоогдсон. Үерт амиа алдсан хүний тоог нуун дарагдуулаагүй, наймдугаар сарын 5-6-нд самналт хийж тоог гаргасан. Нийт дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан. Иргэн Т-н дөрвөн хүүхэдтэй цагдаагийн байгууллагын алба хаагчид болон Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газраас өнөөдөр уулзаж нийгмийн халамж үзүүлэхээр болсон" гэдгийг мэдээллээ. 



2
angry
0
care
0
haha
5
liked
7
love
25
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18