9 настай эрэгтэй хүүхэд тогтоол усанд живж амь үрэгджээ

М.Төгөлдөр
2023/08/14

Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08.13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ тогтоол усанд тоглож байсан 3 хүүхдээс 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Далай багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 166 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Б 08.12-ны өдөр явганаар мал хариулж сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /37 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт тус багийн “Ар жаргалант” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18