Гашуунсухайтын орчин нөхцлийг сайжруулж, хүний эрхийг дээдлэх шаардлагатайг онцлов

М.Төгөлдөр
2023/08/13

Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж буй алба хаагчид, жолооч нарын хөдөлмөрлөх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, шинээр суурьшлын бүс үүсгэх асуудлаар 2023 оны наймдугаар сарын 11-ний өдөр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсын Засгийн газрын зүгээс боомтын хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч байгаа энэ цаг үед Гашуунсухайт боомтод ажил үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид болон нүүрс тээврийн жолооч нарын хөдөлмөрлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, цаашлаад хилийн зурваст ажиллаж, амьдарч буй иргэдийн эрхийг хангаж, хамгаалсан орчин нөхцөлийг бүрдүүлсэн шинэ суурьшлын бүс төлөвлөж хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, ХЭҮК-оос байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гашуунсухайт боомт, Ханбогд сумын Хайрхан баг дахь Цагаанхад суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар тус хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж харилцан мэдээлэл солилцсон юм.

Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид орчны тоосжилт өндөртэй хүнд нөхцөлд өдөрт 12-13 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус бүс дэх төрийн байгууллагуудад хүний нөөцийн хомсдол үүссэн, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй, хүүхдийн сурч боловсрох эрх хангагдаагүй, эмнэлгийн яаралтай тусламж авах боломж хязгаарлагдмал, ундны цэвэр усны хомсдолтой, алслагдсан зайнаас зөөврийн ус хэрэглэдэг, ариун цэврийн байгууламжгүй зэргээр төрийн болон нийгмийн суурь үйлчилгэ авах боломж хязгаарлагдмал нөхцөл байдалд байгааг дурдав. 

Мөн тус хилийн боомтын ерөнхий төлөвлөлтийг шинэчилж байгаатай холбогдуулан иргэн төвтэй, хүний эрхэд суурилсан төлөвлөлтийг хийхэд онцгой анхаарч ажиллах, Цагаанхад суурьшлын бүсэд ажиллаж буй нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Боомт хариуцсан сайд Б.Тулга төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, цалин, хангамжны асуудлыг шийдвэрлэх болон нүүрс тээврийн жолооч нарт тулгамдаж буй асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлж, улмаар Гашуунсухайт боомттой хамгийн ойрын сум нь 160-180 км зайд байрладаг учир шинэ суурьшлын бүс байгуулах талаарх Комиссын саналтай санал нэг байгаагаа дурдаад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны хуралд хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулахыг хүслээ. 

Уулзалтын төгсгөлд боомт дахь төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэгт талууд хамтран ажиллахаар тогтов.


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18