Туул гол дагуу хяналтын камер суурилуулан хяналт тавин ажиллаж байна

М.Төгөлдөр
2023/08/13

Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан тушаал, удирдамж, хуваарийн дагуу алба хаагчид өдөр бүр өглөөний 10 цагаас оройны 20 цаг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, иргэдийг болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна. Түүнчлэн эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулан хяналт тавин ажиллаж байгаа юм.

Мөн "Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун" нөлөөллийн аяныг өрнүүлж, олон нийтэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 2,8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллаж 67 иргэний амь насыг усны ослоос авран хамгаалж, буцалтгүй нэрвэгдэгч 5 хүний цогцсыг гаргаж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранги нь явуулж тоглуулахгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах

Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18