Үерт өртсөн ААНБ, өрхүүдийн талбайг халдваргүйжүүлж дуусчээ

М.Төгөлдөр
2023/08/12

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна. 

2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын нийт 40 албан хаагч ажиллаж байна. 2023 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар 20 айлд гэрийг нь барьж, тавилга, эд хогшлыг байршуулж өгсөн байна.

IMG_2967.jpeg

Мөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2 талбайд ариутгал халдваргүйжилт хийгээд байна. Тус дүүргийн 21, 27 дугаар хороодын халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж дууссан байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан цаашид үерийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18