Үерээр нийслэлийн удирдлагууд хэрхэн ажилласан бэ

Б.Хонгорзул
2023/08/11

Үерээр нийслэлийн удирдлагууд хэрхэн ажилласан бэ

Улаанбаатар хотод долоодугаар сараас хойш хоёр удаа үер болсон. Үерийн үеэр нийслэлийн удирдлагууд хэрхэн ажилласан талаар иргэд ийн ярьж байна.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Р.Батмөнх: 

Үер бол байгалийн гамшигт, аюултай үзэгдэл. Би өөрөө өмнө нь үерийн нөхцөлд ажиллаж байсан. Гал түймэр, үер ус гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл гэдэг бол маш хэцүү. Наймдугаар сарын эхээр болсон уруйн үер бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Иргэд орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, олон автомашин үерт урсан, эрдэнэт хүний амь хүртэл эрсэдлээ. Нийслэлийн удирдлагууд үерийн голомтод сайн ажилласан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар амиа алдсан иргэдийн гэр бүлд орон сууц өгч, гэр оронгүй болсон иргэдэд буух газар заан, гэр өгч байна. Монгол Улс үерт автсан айл өрхүүдэд газар зааж өгөх хэмжээний нөөцтэй байгаа нь баярлууштай. Монголчууд бид эвтэй байх хэрэгтэй. Албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг ийм амаргүй үед халж, сольж болохгүй. Ажлаа хийснийх нь дараа дүгнэх нь зүйтэй. Үргэлж солих асуудал яриад байвал хариуцлага байхгүй болно гэсэн үг хэмээв.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Уранжаргал: 

Би Улаанбаатар хотод 23 жил амьдарч байна. Энэ хугацаанд анх удаа төрийн байгууллагын удирдлагуудыг асуудлыг хурдан, шуурхай шийдэж, хамтарч ажиллаж байгаа тохиолдлыг долоодугаар сард болсон үерийн үеэр харсан. Мөн анх удаа үерт өртөж үзлээ. Үнэхээр хор хөнөөл ихтэй байдаг юм байна.

Манайх “Апартмент 145” гэх гурван блок орон сууцны нэгэнд нь байдаг. Гурван байр маань хоёр гарааштай, үерийн үеэр гараашнууд усаар дүүрсэн. Гараашинд үүссэн усыг соруулах, лаг шавар, хогийг цэвэрлэхэд нийслэлийн удирдлага, харьяа байгууллага, иргэд хамтран ажиллаж, оршин суугчид идэвх, санаачилгатай байлаа. Нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллахад хариу хурдан, шуурхай ирж байсан. Үерийн улмаас хохирсон иргэдийн үнэлгээг СӨХ хийгээд нийслэлд өгсөн байгаа. Үүнийг хурдан, шуурхай шийднэ гэдэгт найдаж байна. Эцэст нь нийт оршин суугчдынхаа өмнөөс нийслэлийн удирдлагууд хийгээд үерийн үеэр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье гэв.


1
angry
1
care
4
haha
10
liked
1
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18