А.Дашням: Үерийн 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа

Б.Хонгорзул
2023/08/09

НОК-ын Шуурхай штаб үерийн гамшиг болсноос хойш гурав дахь хоногтоо хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас энэ талаар тодруулсан юм. 

НОК-ын орлогч дарга А.Дашням: Өнөөдрийн байдлаар 1056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Өнөөдөр үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3942 тонн лаг шаврыг 153 рейсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рейсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа. Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рейсээр 6191 шоо метр дайргыг ачиж зөөлөө гэв.

Ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. Айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж байгааг хэлж байлаа.

Түр байранд 50 орчим иргэн бий. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд сэтгүүл зүйн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөн, хоол хүнсээр хангаж байгаа. Түүнчлэн 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ. Тэрчлэн бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож байна.

Үерт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах ажил үргэлжилж буй.  Цахилгаанаар хангах болон бусад дэд бүтцийн ажлыг холбогдох байгууллагынхан төлөвлөгөөний дагуу хийх юм.  

Хот байгуулалт, хөгжлийн газрын суурь мэдээллийг ашиглав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18