Аэро Монголиа компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 7 удаагийн нислэг үйлдэнэ

Б.Хонгорзул
2023/08/08

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР - СӨҮЛ - УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 7 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 34 орноос 16 агаарын тээвэрлэгч , 19 чиглэлд нислэг үйлдэж 365515 жуулчин Монгол Улсад иржээ. Үүнээс БНСУ-ын 72403 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8 хувийг эзэлж байна. Үүнд “Аэро Монголиа” ХХК нь Улаанбаатар - Сөүл - Улаанбаатарын чиглэлд 2023 оны 7 дугаар сарын 1-нээс анхны нислэгээ эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж өнөөдөр /2023.08.08/ БНСУ-д “Аэро Монголиа” ХХК УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсний албан ёсны нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан “Welcome to Mongolia” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 45 ГАРУЙ ХУВИЙГ БНСУ-ЫН ЧИГЛЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА

2023 оны зуны нислэгийн хувиараар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлэлт хийжээ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Аэро Монголиа” ХХК УБ - СӨҮЛ - УБ-ын чиглэлд нийслэг үйлдэж эхэлснийг тохиолдуулан Монгол орны дөрвөн улирлын аялал жуулчлалын онцлог, байгалийн тогтоц, соёлын хэлхээг илэрхийлсэн “ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа.

“Аэро Монголиа” ХХК одоогийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны  улсуудад  үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.

Монгол Улсад ирж буй БНСУ-ын жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ба хамгийн их жуулчин ирж буй орнуудын нэг болж байна.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18