​ “Скай хайпермаркет” ХХК МҮОХ-ны “Албан ёсны мөнгөн түнш” байгууллага боллоо

Б.Хонгорзул
2023/08/08

“Скай хайпермаркет” буюу Имарт хайпермаркет нь “Монголын Үндэсний Олимпын Хороо”-той “Албан ёсны мөнгөн түнш” байгууллагаар хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурав. 

Тус санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө боловсруулан олимпизмын хөдөлгөөнийг сурталчилан таниулан 2025 он хүртэл зохион байгуулагдах “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис-2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллахаар тусгажээ.

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт нь үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн тогтмол нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжин зохион байгуулсаар ирсэн. Скай хайпермаркет ХХК нь МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, сургалт, хурал, олон нийтийн үйл ажиллагаа, олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18