​Натур орчимд буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээллээ

Б.Хонгорзул
2023/08/08

Наймдугаар сарын 7-ны өдрийн 21 цагийн орчимд Цахим тоглоомын газар бусдад хутгалуулсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход 33 настай иргэний биед 39 настай эрэгтэй халдаж, хэргийн газраас зугтсан байжээ. Цагдаагийн эргүүлээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 30-40 минутын дараа хэргийг үйлдэж, зугтсан сэжигтэн Б-г олсон байна.

Сэжигтэн Б нь хоёр гартаа хутга барьж, хутгаа гараараа скочидсон байсан бөгөөд цагдаагийн ажилтан шаардлага тавихад "Би шийдсэн" гэх мэтээр шаардлагыг үл хүлээн авчээ. Улмаар цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлж очсон байна. Ийнхүү 2 цагийн хугацаанд сэжигтэн Б-тэй хэлэлцээр хийж, ярилцсан ч нөхцөл байдал хүндэрсэн учир, цагдаа резинэн сумтай буу хэрэглэж, үйлдлийг нь таслан зогсоосон ажээ. Эхний удаа анхааруулж хий буудаж, дараа нь сэжигтэн Б-гийн зөөлөн эд рүү хоёр удаа буудсан байна.
Сэжигтэн "Б" нь 2020-2021 онд 5 удаагийн ял шийтгэлтэй, мансууруулах бодис зөөвөрлөж, тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож байсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.


11
angry
11
care
4
haha
6
liked
3
love
18
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18