Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд 800 гаруй алба хаагч ажиллаж байна

Б.Хонгорзул
2023/08/08

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гуравдахь өдрөө үргэлжилж байна.

Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр  ажиллаж, өчигдөр буюу  7-ны өдрийн 21:00 цагийн байдлаар нийт 230 айл өрх, 15 аж ахуйн нэгжийн хашаанд хуримтлагдсан 2,875 тн лаг шаврыг 115 удаагийн тээвэрлэлтээр зөөж цэвэрлэн, 131 удаагийн тээвэрлэлтээр 2,575 м.куб дайргыг зөөж, үерийн даланг сэргээн босгож, өндөрлөх ажлыг зохион байгууллаа.

Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 102 айл өрх, албан байгууллагын хашаа, зам зэрэг 61.000 м.кв талбайд гадна орчны халдваргүйжүүлэлтийг, гэр, байшин, үйлдвэр, үйлчилгээний нийт 51 байшин, барилгад 2500 м.кв дотоод орчны халдваргүйжүүлэлтийг буюу нийт 63.500 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18