Г.Сайханбаяр: Үерийн голомтод зэвсэгт хүчний 400 гаруй алба хаагч, хүнд оврын техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна

Б.Хонгорзул
2023/08/07

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.Сайханбаяр: Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт болсон их үерийн голомтод Монгол Улсын Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч, хүнд оврын техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Томилгоот бие бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эд хөрөнгийг хамгаалах, үүссэн лаг шавар, хогийг ангилж зөөвөрлөх, хаагдсан зам талбайг чөлөөлөх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж байна. Үерийн голомтод ажиллаж буй эдгээр алба хаагчид маань нөхцөл байдлыг хэвийн горимд ортол үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр миний бие үүссэн нөхцөл байдалд газар дээр ажиллахад үерт өртсөн айл өрхүүдийн байдал маш хүнд байна. Иймд алба хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн лаг шавар, хогийг цэвэрлээд зогсохгүй, ам бүл цөөн айл өрхүүдийн хашаанд хурсан хогийг ангилах зөөвөрлөх, эд хөрөнгийг нь хамгаалах ажилд туслах чиглэлийг өглөө. Бид өнгөрсөн долоодугаар сарын 5-10-ны өдрүүдэд нийслэл хотод нүүрлэсэн их хэмжээний үерийн ажилд 3200 гаруй алба хаагчдаа дайчилж, ажиллуулсан та бүхэн мэдэж байгаа. Үер усны аюул бол нэг удаа болоод өнгөрөх асуудал огт биш ЦУОШГ-аас өгч буй мэдээллээр дуу цахилгаантай аадар бороо 8, 9 дүгээр сард үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг байнгын бэлэн байдалд байх чиглэлийг өгч байгаа.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18