А.Дашням: Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ

Б.Хонгорзул
2023/08/07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж,  үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа. 

Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.  Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Иргэдийг хаашаа нүүлгэн шилжүүлэх вэ?

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар нь үер болсон газраас хоёр км-ийн зайд байгаа. Иргэдийн одоо амьдарч байгаа газраас аль болох холгүй байхаар зохион байгуулалтыг хийж байна.

Иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч, тусламж, дэмжлэг авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан?

Ийм асуудал бий. Гэхдээ бид орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу судалгаа хийж тодорхойлно. Иргэдээс гэр, орон сууцны тусламж хүссэн хүсэлт олон ирж байгаа. Иргэдээс ирсэн хүсэлтийг дахин нягталж, Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, судалж байгаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18