​Д.Сумъяабазар: Үерт өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр олгохоор боллоо

Б.Хонгорзул
2023/08/06

Нийслэлийн онцгой комиссоос үер усны гамшигтай холбоотой нөхцөл байдлын мэдээлэл хийлээ.

НОК-ын дарга Д.Сумъяабазар: Үерийн гамшгийн эрсдлийн үеэр амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. 

Үерийн гамшиг болж 4 хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ар гэрт нь тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Мөн одоогоор үерт өртөж, орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр нэг бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргалаа.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэлээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье.


8
angry
1
care
7
haha
2
liked
2
love
11
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18