Он гарснаас хойш Хөгжлийн банканд 335,6 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

Б.Хонгорзул
2023/08/03

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.

Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд 83.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд дараах зээлдэгчид  том дүнгээр зээлээсээ төлсөн байна. “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум, “Монполимет” ХХК 13,50 тэрбум, “Ачлал трейд” ХХК 26,01 тэрбум, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийг тус тус төлжээ.

Тухайлбал:
“Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон ба өнгөрсөн сард 13.50 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43.0 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн байна.
“Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15.0 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч нь өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдууллаа.
“Мон-Лаа” ХХК нь Элстэйн” ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан бөгөөд зээлийн үлдэгдэл дүн болох 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаасан.
“Говь” ХХК нь Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоодугаар сарын байдлаар 32,45 тэрбум төгрөгийг зээл, хүүнээсээ эргэн төлсөн байна.

1
angry
0
care
0
haha
11
liked
0
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18