СХД-ийн 12-р сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Б.Хонгорзул
2023/08/03

Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй сургуулиудын барилгын талбай дээр сургуулийн гурван ээлж болон цэцэрлэгийн хүртээмжийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Э.Батшугар, Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин нар холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, зарим чухал шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, СХД-ийн 18-р хорооны 12-р сургуулийн шинэ барилгын ажил удаашралтай байгаагаас 3000 орчим хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. 2023 оны төсөвт 1.3 тэрбум төгрөгийг баталсан нь барилгын ажлыг гүйцээхэд хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас дотоод зохицуулалт хийж санхүүжилтийг нь яаралтай бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ингэснээр сургуулийн барилгыг энэ хичээлийн жилд хэсэгчлэн ашиглалтад оруулж, сурагчдаа хүлээн авах тохироог гүйцэтгэгч компанитай өчигдөр хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 12-р сургуулийн ажлыг Засгийн газраас дотооддоо зохицуулалт хийгээд санхүүжилтийг нь бүрэн шийдье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ бол уламжлалт бус шийдэл гэж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр 3000 хүүхдийн эрх ашиг хамгийн эхэнд тавигдах ёстой. 2023 оны төсөвт энэ сургуульд 1.3 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ дотооддоо зохицуулалт хийгээд 11 сарын 1 гэхэд А блок буюу хичээлийн танхимуудыг ашиглалтад оруулья гэсэн шийдэлд хүрлээ. Гүйцэтгэх компани гүйцэтгэлээ гаргаад өгвөл хөрөнгийг нь бүрэн гаргаж өгөхөөр боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Яагаад нийслэлийн хэмжээнд 47 сургууль гурван ээлжинд орох нөхцөл үүссэн бэ гэхээр шалтгааныг нь зөв олох ёстой. Би 3 асуудал байна гэж харж байгаа. Нэгдүгээрт улсын хэмжээнд 1-р ангид 75 мянган хүүхэд орж байхад 12-р ангийг 32 мянган хүүхэд төгсч байна. Жил бүр 32-36 мянган шинэ суудлын асуудал үүсч байна гэсэн үг улсын хэмжээнд. Хоёрдугаарт, олон жилийн хөрөнгө оруулалтын буруу төлөвлөлтүүд хийгдсэн яг 3 ээлжийн эрсдэлд орох гэж байгаа сургуулид дээр хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор төлөвлөж чаддаггүй. Гуравдугаарт, хотын олон жилийн бодлого төлөвлөлтийн алдаа байна. Томоохон хорооллууд ажил эхлэхдээ дандаа сургууль цэцэрлэгтэй байна гэж ажлаа эхлүүлчихээд улсын комисст хүлээлгэж өгөхдөө хэсэгчлээд хүлээлгээд явчихдаг. Энэ гурван асуудлыг Засгийн газар шийдье гээд явж байна

Мөн СХД-ийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг яаралтай солих, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.

 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18