Б.Даариймаа: Би 80 гарчихаад мөнгө угаагаад сууж байх уу, би болдог бол амиа хорлочихмоор байна

Б.Хонгорзул
2023/08/02

Найман ишигний гэх тодотголтой хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн, 80 настай Б.Даариймаа гуай Давж заалдах шатны шүүх хурлын танхимд дараах тайлбарыг хэллээ.

Б.Даариймаа: Эрэвгийлхам үнэхээр худал ярьж байна, худал мэдүүлэг өгсөн. Эрэвгийлхам тэргүүтэй хүмүүс ирээд манай хоттой малыг нэгжиж, хашаагаар минь давж ороод дуртай болгоноо "Энэ манайх, манайх" гээд хурга, ишгийг хашаа давуулж шидэж байсан. Мал нийлсэн бол салгаад авч болно. Бид өгөхгүй гээгүй, мал зарсан хүмүүсийг байлгаж байгаад шийдье" гэсэн. Бидний үгийг сонсоогүй, элдвээр хэлж дайрсан. Тэр үеийн бичлэгүүд байх ёстой. Тэд яаж галзуурсан гэж санана. Гэтэл яагаад хавтаст хэрэгт байхгүй байгаа юм бэ. Өвгөн бид хоёр насаараа улсын төлөө зүтгэж, өдий хүрсэн. Нутгийнхан маань мэдэж байгаа. Мэддэг байсан бидний насныхан үхээд, залуучууд нь мэдэхээ больсон юм байлгүй. Бид үнэхээр гомдолтой байна. Шүүхийнхэн ирээд, хүүхдүүдийг минь гэнэт л ачаад явсан. Ой гарантай охиныг нь буйдан руу шидэж, эхээс нь салгаад үлдээсэн. Мөн намайг найман ишигний мөнгийг угаасан гэнэ лээ. 80 настай би мөнгө угаагаад байж байх уу. Хэлэх ч үг олдохгүй, дэндүү гомдож байна. Болдог бол амиа хорлочихмоор байна. Хүүхдүүдийг минь цагаатгаж,  үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна.



22
angry
3
care
7
haha
17
liked
12
love
176
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18