М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

Б.Хонгорзул
2023/08/01

Долдугаар сард нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас орон сууцны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хөрсөнд бохирдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэн ундны ус, хөрсөнд шинжилгээ хийсэн юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Үерийн дараа хаанаас, ямар сорьц авч шинжилгээ хийсэн бэ?

-Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүн амын дунд гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний бохирдлын түвшин, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг тогтоохоор лабораторийн шинжилгээ хийсэн. Ингэхдээ Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын харьяа ундны усны зургаан эх үүсвэр, зөөврийн болон шугамын ус түгээх 63 байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас нийт 160 сорьц авч, Стандарт хэмжил зүйн газрын лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй. Өөрөөр хэлбэл, ундны ус стандартын шаардлага хангаж байна.

Түүнчлэн УСУГ-ын харьяа цэвэрлэх байгууламж руу орж буй, тэндээс цэвэрлэгдээд гарч байгаа бохир уснаас дээж авч Стандарт хэмжил зүйн газрын лабораторид нян судлалын шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээнд хамрагдсан бүх цэвэрлэх байгууламжийн усанд гэдэсний бүлгийн болон эмгэг төрөгч нян илрээгүй. Түүнчлэн 59 байршилд хөрсний дээж авч, хими, нян судлалын шинжилгээ хийсэн. Үүнээс 30.5 хувь нь дунд зэргийн бохирдолтой, үлдсэн 69.5 хувь бага зэргийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарсан.

-Хөрс нь бохирдолтой байршлуудад ариутгал хийх үү. Тухайн байршлуудад шинжилгээнээс өмнө халдваргүйжүүлэлт хийсэн үү?

-Цэвэрлэгээ, ариутгал хийж буй албан хаагчдын эрүүл ахуйг хангах үүднээс шинжилгээ хийхээс өмнө тухайн байршлуудад халдваргүйжүүлэлт хийсэн. Нийслэлийн хэмжээнд хөрсний дээж авахаар тогтоосон 74 байршил байдаг бөгөөд 59 цэгээс нь дээж авсан. Үүнээс Амгалан, Яармаг, Офицеруудын ордон, Шархадны эцэс, Ханын материал, Хайлааст зэрэг 18 нь дунд зэргийн бохирдолтой, бусад нь бага зэргийн бохирдолтой гарсан. Үлдсэн 15 байршлаас шинжилгээ, сорьц авахаар ажиллаж байна. Дунд болон бага зэргийн бохирдолтой гарсан байршлуудад дахин халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж, чиглэлийг дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлээд буй.

-Үерийн дараа хэр хэмжээний талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн бэ?

-Үерийн улмаас үүссэн лаг, шаврыг цэвэрлэсний дараа ариутгал, халдваргүйтгэлийг гүйцэтгэсэн. Нийслэлийн хэмжээнд 157 орон сууц, тэдгээрийн 340 орц, хонгил, гадна талбай, хүүхдийн тоглоомын талбайн нийт 2,156,288 ам метр талбай, мөн Сэлбэ, Дунд голын ай сав дагуух нийт 1,697,631 ам метр хөрс зэрэг нийт 3,853,919 ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн үйл явцад хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа. Түүнчлэн гэр хорооллын шаардлага хангахгүй байгаа нүхэн жорлонг шинэчлэх, нөөц бололцоогоороо халдваргүйжүүлэлт хийх зөвлөмжийг дүүргүүдэд хүргүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18