Монгол Улсад бүртгэлтэй нийт бизнесийн 97%-ийг жижиг, дунд бизнесүүд эзэлдэг

Б.Хонгорзул
2023/07/31

Жижиг, дунд бизнес нь улс орнуудын тэр дундаа хөгжиж буй орнуудын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн хэмжээнд оршин тогтнож буй нийт бизнесийн 90 орчим хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлдэг бөгөөд асар их хэмжээний ажлын байрыг бий болгодог тул дэлхийн эдийн засгийн хөгжилд ч чухал хувь нэмэр оруулдаг гэж үздэг. 

Дэлхийн хэмжээнд нийт бизнесийн 90 орчим хувийг, ажлын байрны 50 гаруй хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлдэг.

Дэлхийн банкнаас гаргасан тооцооллоор 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд шинээр гарч ирж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай гэж үзжээ. Үүнээс үүдэн дэлхийн олон оронд жижиг, дунд бизнесийн хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

                                                                                                            Эх сурвалж: worldbank.org

Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид

Монгол Улсын “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн 4.1.1-д “200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж хэлнэ” гэж заасан байдаг. 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд 2023 оны 2-р улирлын байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 89,425 аж ахуй нэгж байгаагаас 86,878 буюу 97 хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлж буй юм.

Жижиг, дунд бизнесийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг ч мөн сайжруулах шаардлага үүсэж байна. Тиймээс Төрийн бүтээмжийн үндэсний хорооноос Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварын судалгааг гаргасан бөгөөд энэхүү судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг асууж тодруулахад дараах 10 арга хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

 
• Хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх - 45.2%
• Татварын таатай орчин бүрдүүлэх - 42.7%
• Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах - 30.4%
• Авлигыг арилгах - 25.3%
• Хууль, эрх зүйн орчныг сайжруулах - 24.3%
• Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх - 21.0%
• Бизнестэй холбоотой төрийн шийдвэрт хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэх - 17.8%
• Төрийн хяналт, шалгалтын тоог бууруулах - 15.0%
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлагч жижиг, дунд бизнесийг тусгайлан дэмжих - 14.6%
• Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих - 13.9%

 Нэмж дурдахад манай оронд жижиг, дунд бизнес эрхлэгчид амжилттай үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл хангалтгүй байгаа тул сүүлийн жилүүдэд тус салбарыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжсээр байгаа билээ. Үүний нэг нь Голомт банкнаас хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөр бөгөөд бид дараагийн нийтлэлээрээ тус хөтөлбөрийн талаар онцлон танилцуулах болно.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18