Уяач Б.Отгонсэлэнгэ: Хэнтий аймгийн наадмын зохион байгуулагчдыг шүүхэд өгнө

Б.Хонгорзул
2023/07/29

Уяач Б.Отгонсэлэнгэ: Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан юм байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машинтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнд нь болдог юм уу, хаашаа юм Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аманд хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Аман хүзүүнд хурдалсан морь сэрвээндээ ордоггүйг уяачид бүгдээрээ мэднэ. Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан. Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол Хурдан морины салбар комисстоо анхаармаар байна. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулж, өөр аймгийн нэртэй морийг хаслаа. Бид 1000 гаруй км зам туулж ирсэн.


Хассан шалтгааныг нь асуухаар Морины комиссын гишүүд нь “Чи танилцуул, чи танилцуул” гээд бие бие рүүгээ чихэж байна. Шударга наадам хийе, шударга уралдаан хийе гэж байгаа бол эхний 10 морийг хэмжих хэрэгтэй шүү дээ. Эхний байрт орсон морьдыг хэмжүүлье гээд би морио аваад ирсэн. Тийм дүрэм байхгүй гээд хэмжилт хийсэнгүй. Ядаж  “Ямар үндэслэлээр хассан юм бэ” гэдгийг асуухаар хариулт өгөх хүн байхгүй. Үнэхээр гомдолтой байна, үндэслэлгүй хассанд гомдолтой байна. Цагдаагийн хүмүүс нь намайг “Морио аваад зайл, хэний нутагт наадаж байгаагаа мэдэж байгаа биз дээ” гэх зэргээр хэллээ. Тайлбарлахгүй зугтааж явсаар байгаад орой болгосон. 
Аман хүзүүдсэн морины тухайд хаа байсан Өвөрхангайн Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Хатанбаатар гэж хүний нэр дээр явуулсан байгаа юм. Тэгээд аман хүзүүнд орсон тэр морийг түрүүлгэхийн тулд миний морийг хаслаа гэж би хардаж байгаа. Д.Хатанбаатар гэж хүн нь энд Морины комисст ажиллаж байгаа. Хурган дарга нар нь хуйвалдсан ийм л наадам болж байна. Би ганц Хэнтий аймгийн наадамд морио уралдуулаагүй ээ, Улсын баяр наадамд уралдуулчхаад ирсэн. Өргөдлөө өгье гэтэл авахгүй байна.

Нэг номерын пайз байгаа юм чинь мориныхоо цолыг нь дуудуулна гэж бодоод Цэнгэлдэхийн гадаа ирсэн. Морины комиссын нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс “Хөвсгөлийн морийг оруулж болохгүй” гэж үүрэгдээд, биднийг оруулаагүй.

Морины комиссынхон миний морийг цоллохгүй гэсэн ч хаа очиж Хэнтий нутгийн ард олон, шударга үнэн наадам хүсэж байгаа наадамчид биднийг түлхсээр Цэнгэлдэх рүү оруулсан. Би үнэндээ мориныхоо хийморийг бодоод цоллуулчихъя гэж бодсон. Бай шагналыг би авахгүй ээ. Түүнийг би Хэнтийн эмнэлэгт хандивлачихаад явна

4
angry
2
care
1
haha
46
liked
3
love
7
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18