Туул, Сэлбэ, Орхон, Хараа гол үерийн аюултай түвшнийг давсан хэвээр байна

Б.Хонгорзул
2023/07/28

Орхон, Сэлэнгийн адгаар, Сайхан-Овоо сум орчмоор Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см-ээр нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Ерөө сумын Ерөө, Багануур, Мөнгөнморьтын Хэрлэн гол, Улаанбаатар, Алтанбулаг орчмын Туул гол, Дархан хот орчмын Хараа гол үерийн түвшнийг 5-60 см-ээр давсан аж. Тэгвэл Санзай орчмын Сэлбэ гол, Хангайн нурууны арын Онги гол Сайхан-Овоо, Хархорин орчимд үерийн түвшнийг 10-15 см-ээр давсан хэвээр байна. Харин Хангай нуруунаас усжих Орхон гол, Хэнтий нуруунаас эхтэй Лүн орчмын Туул гол, Их Хянганы нуруунаас эхтэй Ялалт баг орчмын Халх гол үерийн аюултай түвшнийг 10-15 см-ээр давжээ.

Мөн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орно.

Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гармаар зорчихыг Цаг уур орчин шинжилгээний газраас анхаарууллаа. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18