О.Оюунчимэг: Долдугаар сарын эхээр орсон бороог гамшигт үзэгдэл гэж үзнэ

Б.Хонгорзул
2023/07/28

Долдугаар сард нийслэлд болон бусад нутгаар унасан хур тунадасны хэмжээ, ирэх сарын цаг агаарын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

-Долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Энэ сарын эхээр буюу 1-5-ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 50-151 мм бороо 20-32 цаг үргэлжлэн орсон. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 151 мм, Борнуур, Баянчандманьд 130 мм, Улаанбаатар хот орчимд 28.0-49.2 мм буюу их хэмжээний хур тунадас унасан байна.  Энэ борооны улмаас Хэнтийн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин хоногт дунджаар 10-95 см нэмэгдэж, долдугаар сарын 5-ны өдөр үерийн болон үерийн аюултай түвшинг давсан учир нийслэлийн зарим байршилд хүндрэлтэй нөхцөл үүссэн.

-Сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний бороо орсон гэж зарим мэргэжилтэн хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс далайгаас хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Тэгэхээр жилд орох хур тунадасны хэмжээ бага. Хамгийн их тунадас долоодугаар сард унадаг. Энэ сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин их байна. Ер нь 12 цагийн хугацаанд 50 мм-ээс дээш хэмжээтэй бороо орсон тохиолдолд гамшигт үзэгдэл гэж үздэг. Хэнтийн нуруунд хамгийн ойрхон Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг цаг уурын станцаас ирсэн мэдээллээр долдугаар сарын 4-ний өдрийн байдлаар сүүлийн 12 цагт орсон тунадасны нийлбэр 53 мм байсан. Тэгэхээр үүнийг гамшигт үзэгдэл гэж хэлж болно.

-Өнгөрсөн ням гарагт орсон аадар борооны үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Долдугаар сарын эхээр болсон үерийн нөхцөл байдал бол Хэнтийн ууланд орсон борооны улмаас гурван газар үер болсон. Өнгөрсөн ням гарагт орсон борооны тухайд Улаанбаатарт хүчтэй конвекц өгч, 3-4 цагийн хугацаанд 25-86 мм тунадас орсон. Тухайлбал, Нисэх орчимд 25 мм, 1 дүгээр хороололд 26 мм, Хан-Уул дүүрэгт 86 мм хур бороо орсон. Ер нь аадар бороо нэг цагийн хугацаанд 30 мм хэмжээтэй орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Тэгэхээр энэ бол аадар борооны аюулт үзэгдэл юм.

-Цаашид хэр хэмжээний бороо орох вэ?

-Өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашлаад наймдугаар сарын 1-н хүртэл нутгийн ихэнх хэсгээр нэлээд халах төлөвтэй байна. Ер нь ирэх сард нутгийнхаа баруун хагаст олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд, зүүн хэсгээр олон жилийн дунджаас арай ахиу, төв хэсгээр дундаж хэмжээний хур тунадас унах төлөвтэй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
8
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18