И.Баатархүү: Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ

Б.Хонгорзул
2023/07/27

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам, сүлжээ, нийгмийн дэд бүтцийн зориулалтаар  13.2 га газрыг чөлөөлсөн. Үүнээс 7.2 га газрын эрхийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, инженерийн шугам сүлжээ, авто зам, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шилжүүлсэн юм. Үлдсэн зургаан га орчим газар нь ямар нэгэн эзэмшигчгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Үүнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, авто замын барилга, байгууламж болон Дэнжийн мянгыг дулаанаар хангах хийн станцын барилга байгууламж барих зориулалтаар  трасст  өртсөн нэгж талбарууд багтаж буй.

Цаашид тус зургаан га газрыг бүртгэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар эзэмших эрхийг НЗДТГ-т шилжүүлэх, нэгж талбаруудын судалгаа хийх асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжив. Мөн тухайн газруудыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар судалгаа хийх юм.


2
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18