​ “TRIO” кино 4 тивийн 11 улсаас 14 дэх навчаа авлаа

Б.Хонгорзул
2023/07/25

“TRIO” кино 4 тивийн 11 улсаас 14 дэх навчаа авлаа. “TRIO" кино 9 сард болох 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогдож, ээлжит навчаа хүлээн авлаа. Ийнхүү "TRIO" уран сайхны кино Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг 4 тивийн 11 улсаас 14 дэх навч, шагналуудын хур буулгасаар байна.

Official Laurel RTFF 2023 

Энэхүү олон улсын кино наадам нь хүний амьдралын утга учир, мөн чанар, зорилгыг кино урлагаар дамжуулан нийгэмд улам сайн хүргэх, дэлхий дээр байгаа ялгаатай олон шашны филисофи, үүсэл гарал, утга учрыг энгийнээр тайлбарлах, хүн хүнээ хайрлах, байгаль дэлхийгээ дээдлэх, эв нэгдлийг эрхэмлэх, бие биенээ арьс өнгө, үзэл суртал, шашин, итгэл үнэмшил, ямар нэг ялгаатай байдлаар нь дээрэлхэх, нийгмийн цөөнхийг ялгаварлан гадуурхах, хүний эрхийг нь зөрчих ёсгүйг ухааруулах зорилготой ажээ.

Ялангуяа энэ жилийн хувьд дайн байлдаан, цар тахал, цахим хуваагдал гээд хүний эрхтэй холбоотой том сорилтууд дунд наадмаа улам утга төгөлдөр хийхээр бэлдэж, EXPLORING THE DIFFERENCES буюу ОНДОО ТАЛУУДАА ОЛЖ НЭЭЕ уриа дор хийнэ гэдгээ зохион байгуулагчид имэйлдээ дурджээ. Намар "TRIO" кино Адриатын тэнгисийн хаяан дор Италийн премьерээ хийх нь ээ.


0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18