Н.Өнөрцэцэг: Монголын шүүх, цагдаа, прокурор учраа мэдэхгүй 4 хүүхдэд эр бяраа гаргахаа боль

Б.Хонгорзул
2023/07/24

Өнөөдөр найман ишигний хэргийн талаар Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,  мөн найман ишигний хэрэгт аав ээж нь холбогдсон байгаа, тэдний том хүү Г.Төгөлдөр нар хэвлэлийн хурал хийлээ. 

Найман ишигний хэрэгт мөнгө угаах хэргээр шалгагдаад шүүхээр цагаадсан 80 настай Даариймаа эмээгийн тогтоолд Прокурор эсэргүүцэл бичжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Найман ишиг нь хотондоо байгаа ийм малын хулгай гэж байдаг юм уу. Тал талын мэдээллээс үзэхэд Монголын шүүх, цагдаа, прокурор энэ удаа алдаа гаргачихжээ. Ой хоёр сартай хүүхэд, учраа мэдэхгүй дөрвөн хүүхдэд эр бяраа гаргахаа болилдоо.  Бид нар давж заалдах шатны шүүхэд өргөдлөө өгсөн. Хэзээ хурал болох нь тодорхойгүй байна. Хэнтий аймаг 3-4 шүүгчтэй, тэд нар нь амралтаа авсан, мөн тус аймгийн 100 жил болох гээд нааштай биш, шүүх хурал хурдан товлогдохгүй байна. Найман ишигний хэрэгт мөнгө угаах хэргээр шалгагдаад шүүхээр цагаадсан 80 настай Даариймаа эмээгийн тогтоолд Прокурор эсэргүүцэл бичсэн. Прокурор эсэргүүцэл бичсэн гэхээр туйлын их эгдүүцэл хүрч байна. Ямар мундаг прокурор вэ, өнөөдөр найман ишигний мөнгөөр мөнгө угаана гэж юу байх юм. Өнөөдөр зах зээлийн ханшаар нэг ишиг 50 мянган төгрөг, нийт найман ишиг 400 мянган төгрөг.  400 мянган төгрөгийн хэргээр хоёр хүнийг 2 жил ял өгчихсөн байна. 

Том хүү Г.Төрболд: Насаар чинь байлгана гэх мэтээр ээж аавыг прокурорууд дарамталсан. Хэвлэлд хандсанаас хойш сум орон нутгийнхан хэргийг зөвөөр ойлгосон. Манай малыг элдэж, туугаад байдаг байсан нь больсон. Дүү нарыг асрамжийн газар авна гэхээ больсон. Яг одоогийн байдлаар эмээгийн бие эрс муудсан. Бор-Өндөрийн шүүхийн туслах Прокурор эсэргүүцэл бичсэн гэдгийг эмээ рүү шууд залгаж хэлсэн. Тэр нь эмээд бүр их хүнд туссан. Эмээ одоо хэзээ ирээд намайг хорих гээд аваад явахын гээд дотроо шаналаад байж байна. Мөн малаа харж байгаа манай 12 настай дүү айгаад, улам тураад хүнд байдалд байна. Ой хоёр сартай дүү маань чихэртэй хар цайнаас өөр юм ууж, идэхээ больсон. Байдал улам л хүндэрч байна. Би сая долдугаар сарын 18-нд аав, ээжтэйгээ уулзлаа. Аав ээжийн нөхцөл байдал ч мөн хүнд байна. Маш их турсан, сэтгэл санаа нь ч хэцүү байна. 

Бичлэгээр үзэх:



15
angry
0
care
2
haha
4
liked
1
love
8
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18