Шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлана

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад өөрчлөлт оруулжээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлуулсан аж.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах,

  • Иргэн даатгуулагчдын амь насыг аврах,
  • Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж,
  • Үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах,
  • Иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах,
  • Үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах,
  • Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Мөн шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлах болсон байна.

Эмнэлгүүд шаардлагагүй оношилгоо, шинжилгээ ихээр хийж, иргэдийг өөр эмнэлэг рүү илгээж чирэгдүүлэх, санхүүгийн эрсдэлд оруулах асуудал үүсгэх хандлагатай байдаг гэж үзжээ. Иймд өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээг хязгаарлах бодлогын тохируулга хийсэн аж. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь КТ болон СПТ шинжилгээний тоо, хэмжээг гэрээний дагуу тохиролцож санхүүжүүлэх бөгөөд тоо хэмжээ нь гэрээнээс хэтэрсэн тохиолдол бүрийг олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: ЭМДЕГ


15
angry
1
care
2
haha
15
liked
3
love
9
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 27 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20