Он гарсаар нийслэлийн хэмжээнд 15 иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ

Б.Хонгорзул
Өчигдөр

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/  нас барсан байна.  Тухайлбал Өчигдөр /2023.07.19/ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 00:05 цагт ирсний дагуу  Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай хоёр гэр эд хогшил бүрэн шатаж байсныг  унтрааж ажиллалаа. Гал түймэрт өртөж 48 настай эрэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 74 настай эмэгтэйн 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Сүүлийн өдрүүдэд гэр, байшин, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлийг дагуулж байгаа юм. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны аюулгүй галлагааг хангаагүй, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байна.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг  нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18