П.Эрхэмбулган: Ус, хөрсөнд хийсэн 57 дээжээс эерэг сорьц илрээгүй

Б.Хонгорзул
2023/07/18

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: УБЗАА-тай хамтран үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий есөн компани хийсэн.

УСУГ-ын харьяа бохир ус цэвэрлэх долоон байгууламжийн уснаас хими, нян судлалын 28 дээж, нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас хими, нян судлалын 194 дээж, хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс дээж авч, лабораторид хүлээлгэн өглөө. 57 дээжээс эерэг сорьц илрээгүй буюу асуудалгүй бөгөөд бусад шинжилгээний хариуг хүлээж байна гэв.

Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг дахин сайн хийхийг санууллаа. Мөн хариуцлагатай байж, Хот тохижилтын газрыг зориулалтын тоног төхөөрөмжтэй ажиллах хэрэгтэйг онцолж байв.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18