“Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар хүч үзэж байна

Б.Хонгорзул
2023/07/18

“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна. “Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар хүч үзэж байна. Түүний хувьд 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн аварга болж байсан. Үүнээс жилийн дараа Холливудэд дахин ирж хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон.

Мөн түүний хувьд “Данань-2016” Азийн элсний наадам, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, 2019 онд Улаанбаатарт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд +70 кг-ын жинд аваргалж төрийн дууллаа эгшиглүүлж байв.

М.Сугар нь жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үзэж тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчин. Тэрбээр 2016 оноос хойш Дорноговь аймагт, 2019 оноос жюү жицүгийн “Хилэнц” клубийн дасгалжуулагчаар ажиллаж шавь нараа бэлтгэсээр байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18