НОБГ: ​Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 139 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 680 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Б.Хонгорзул
2023/07/18

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 12 дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал үер усны 1, өндрөөс аврах ажиллагааны 2, хаалга онгойлгох 1, голын усанд болон шаварт автомашиныг татаж гаргах 4, голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангах 3, голын усанд осолдсон 1 дуудлагаар ажиллаж, нийт 139 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 680 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Гал түймэрт өртсөн 1, өндрөөс унасан 1 иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/596 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газрын 171, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 35, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 30, нийт давхардсан тоогоор 236 алба хаагч, 36 нэгж техниктэйгээр завьт болон хөдөлгөөнт  эргүүлээр  үүрэг гүйцэтгэж,  3542 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, тараах материал 3092 ширхэг тарааж, голын эрэг дагуу байрласан 19 автомашины аюулгүй байдлын хангажээ.

Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан   Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн гэр, майхан, асарт нийт 545 аж ахуй нэгж, байгууллагад үзлэг шалгалтыг зохион байгуулан 45 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулан, 545 аж ахуй нэгж, байгууллагад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн, заавар зөвлөгөө өгч галын аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18