Усанд автсан орон сууцуудад барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ

Б.Хонгорзул
2023/07/15

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ голын далан сэтэрсэн байршилд газар дээр нь ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж:

Үерт автсан орон сууцуудын усыг соруулах, лаг, шаврыг цэвэрлэх ажил үндсэндээ дууссан. Одоогоор 13 удаагийн рейсээр 170-аад тонн лаг, шаврыг зөөж тээвэрлээд буй. Сүхбаатар дүүргийн бүх хороодоос мэдээ аваад явган болон авто машины зам, тохижилт, ногоон байгууламжид учирсан хохирол, эвдрэлүүдийн мэдээллийг зураг, байршлаар нь гаргаж байна. Тухайлбал, Парисын гудамж руу үерийн ус орж ирсэн тул явган хүний замын хавтангууд гэмтсэн хэмээв.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

Сэлбийн гүүрний далан сэтэрсэн байршил дээр ажиллаж байна. Далан сэтэрсэн шалтгаан, цаашид үүсэж болох эрсдэл, авах арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран яаралтай тогтоогоод сэргээх ажлыг эхэлнэ. Мөн Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан барилга, байгууламж дээр барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээг хийнэ. Цаашлаад Сэлбэ голын энэ баршилд үерийн хамгаалалтын далангаас гадна хөрсний усны түвшин бууруулах байгууламж зайлшгүй шаардлагатай хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18