С.Цэдэнсодном: Бага тэнгэрийн ам орчимд нийт 3.6 га талбайд тохижилтын ажил хийж байгаа

Б.Хонгорзул
2023/07/15

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр Туул гол дагуу хоёр байршилд тохижилт хийж буй. Үерийн улмаас нийслэлийн хөрөнгөөр бүтээн байгуулсан дээрх тохижилтын ажил руу үерийн ус хальж орсон юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Захиргааны хэлтсийн дарга С.Цэдэнсодном: “Бага тэнгэрийн ам орчимд нийт 3.6 га талбайд тохижилтын ажил хийж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай үргэлжилж байсан бөгөөд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, явган зам гэх мэтчилэн тохижилтын ажил хэвийн явж байсан. Гэтэл долоодугаар сарын 9-нд Туул голын ус хальж үерлэн, хийсэн тохижилтууд сүйдсэн. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч, хамгаалалтын зурвас үүсгэсэн. Цаашид үерийн уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, мэргэжлийн байгууллагуудаар техникийн шийдлүүдийг гаргуулж, эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллахыг Хотын дарга үүрэг болголоо. Харин Асем виллагийн ард, туул голын эрэг дагуу хийсэн тохижилт харьцангуй өндөрт байрладаг бөгөөд үерийн хамгаалалтыг яаралтай авсан тул эрсдэл гараагүй. Үерт өртсөн бүтээн байгуулалт дээр хөндлөнгийн үнэлгээний компанийг ажиллуулж, хохирлын тооцоог гаргана” гэв.


6
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18