Үерийн улмаас хохирсон ААН-д үнэлгээний компаниар хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай

Б.Хонгорзул
2023/07/15

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Тодруулбал, Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллажээ.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 49 байр, 36 гарааш үерт өртсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг 2-3 удаагийн давтамжтай хийгээд байгаа юм. Үерт өртсөн байрнуудыг хэрэглээний ус, цахилгаанд холбосон хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг цахилгаанд холбох ажил хүндрэлтэй байгааг албаныхан онцолж байлаа.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Үерийн усыг бүрэн соруулж, лагаа цэвэрлэн, ариутгал хийсэн ч чийг ихтэйн улмаас хатаалт бүрэн хийгдээгүй байгаа. Үүнээс шалтгаалан нийтийн эзэмшлийн талбай буюу зарим байрны гарааш, орц, подвалыг цахилгаанд холбож чадаагүй. Хэрвээ чийгтэй үед нь цахилгаанд холбовол ямар нэг аваар осол гарах эрсдэлтэй юм. Зарим өндөр барилгуудад цэвэр ус доголдох, дээд давхрууд руу ус шахахгүй байх зэрэг асуудлууд ч тулгарч байгаа. Бохирын асуудлуудаа шийдээд явж байна. Нийслэлээс ариутгал хийж байгаа бөгөөд дүүргийн зүгээс ч хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Одоо хувийн контор, СӨХ-дууд нарийн цэвэрлэгээг сайтар хийж, аюулгүй байдлаа ханган ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Сүхбаатар дүүргийн хувьд Натурын гүүрнээс урагшаа Нарны зам, Сэлбэ голын зүүн далан буюу “Улаанбаатар Буян” ХХК-ийн хажуу талын замаас Олимпын гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл үерийн ус хальсан. Үерийн нөлөөнд нийт 29 орон сууц, 20 аж ахуйн нэгжийн объект өртсөн юм. Өнөөдрийн байдлаар тус 29 байрыг бүрэн цахилгаанд холбосон байна.

Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулсан. Гэхдээ эдгээр ажлын хэсэг нь хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид зааснаар хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниуд хийдэг. Тэд үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм. Харин хохирлын үнэлгээ тогтоох ажлыг долоодугаар сарын 24-ны дотор хийх шаардлагатай бөгөөд тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг танилцуулах үүрэгтэй юм.

Хотын даргын зүгээс бохирын шугамуудаа сайтар цэвэрлэж, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн үерийн улмаас хохирсон аж ахуйн нэгжүүд хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгүүлэн, давхар эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатайг дурдаж байв.



2
angry
2
care
3
haha
0
liked
1
love
4
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 14 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 15 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 15 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 16 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27