Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

Б.Хонгорзул
2023/07/12

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

Баярын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилгээнд ажиллана.
Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс
“Мишээл сити төв” рүү 15 чиглэлийн 110 автобус,
“Дүнжингарав худалдааны төв” рүү 11 чиглэлийн 66,
Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус,
“Вокзал” руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татаж оруулж иргэдэд үйлчилнэ.

Дээрх 4 зогсоолтой уялдуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн 4 чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/ хүртэл 5 автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилнэ.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 15 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 17 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 21 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 22 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 23 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр