Шанхай: Ердөө 3-5 минутанд хоол гаргагч PОБОРТ ТОГООЧ

О.Шүрэнцэцэг
2023/07/14

2013 оны эхээр байгуулагдсан Шанхайн Ши Шян И Шян цахим худалдааны ХХК(Sнаngнаi Хi Хiаng Үi Еnjоу Е -Соммеrсе Liмiтеd)нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хятад хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийхэд зориулагдсан компани юм. Уг компани хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платформд оруулж, зуушийн орц бэлтгэх, хутгах, чанаж шарах зэрэг хоол хийх бүх үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж, 3-5 минутанд хийж, болгох боломжтой юм.

Уламжлалт халуун зууш хийх машинуудаас ялгаатай нь Шишянгийн хоол хийх автомат систем нь хэдхэн тогтсон хоолыг хийх биш харин том дата платформоор орж ирсэн мэдээллүүдийн дагуу олон янзын хоол бэлдэж чадах бөгөөд нэг хоолыг өөр өөр амтаар хийж чадна. 


Түүнчлэн том хэмжээний үйлдвэрлэлд хүрч, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны лангуу зэрэг олон хэрэглээний нөхцөл байдлыг хангах боломжтой. Энэхүү машин нь хоол хийхдээ эрүүл ахуйн шаардлага хангаж, хятад хоолны стандартын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлжээ.

Одоогийн байдлаар Шишян компани нийт 4 дижитал өглөөний цайны газар ажиллуулж байна. 2021 онд Хунчао гудамжны дэмжлэгтэйгээр уг дүүрэгт Хятадын анхны АI ухаалаг зоогийн газар албан ёсоор ашиглалтад оржээ. Үүний зэрэгцээ зоогийн газрын гадна ухаалаг зуушийн машинууд байрлуулж, хотын иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан дижитал RМВ тооцоо, ахмадуудад зориулсан хямдрал зарлах зэрэг тав тухтай үйлчилгээ үзүүлж байна.

 Шишянгийн цахим платформ нь хэрэглэгчдэд "робот тогооч”-ийн хийсэн хятад хоолыг худалдан авах тав тухыг хангаж өгчээ. Хэрэглэгчид гар утас эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалга өгч, "нүүрээ уншуулж" хоолоо авах буюу хоол хүргэлтээр өөрийн захиалсан хоолоо авах боломжтой. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоолонд орох асуудлыг шийдвэрлэхийн тулд онцгой дансаар дамжуулан байгууллагын хоолны үйлчилгээг мөн нэвтрүүлжээ.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 27 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20