Хөдөөний айлаас: "Би малчин болоод гурван охин дүүдээ идэшийг нь явуулна, бага дүүдээ байр авч өгнө"

Н.Мижидмаа
2023/07/10

“Аймагт сургуульдаа явахаар хэдэн малаа үгүйлээд тогтож чаддаггүй юм. Өглөө 05:30 гэж босоод эмээдээ тугалыг нь татаж өгчихөөд, адуундаа мордох сайхан. Би малчин бас бөх болно гэж боддог. Малчин болоод гурван охин дүүдээ өвлийн идэшийг нь явуулна. Би ч хоёр охин дүүгээ авч явж барахгүй юм аа гэхэд гурван настай охин дүүгээ бол аваад л явчихна аа. Хотод байр майр авч өгөөд л харж хандана шдээ” хэмээн 15 настай Доржсамбуу цавгаа татангаа ярина. Доржсамбуу айлын том хүү, 3-13 насны гурван охин дүүтэй. Тэднийх сум, хөдөөг хоршуулан амьдардаг. Дөнгөж гэрээ нүүлгээд ирж байхад нь бид очив. Эмэгтэй дүү нар нь үхэр малаа сааж, цагаан идээгээ боловсруулна. Дунд дүү Үржинбадам ЭЕШ-даа 800 оноо аваад Урлагийн их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцах мөрөөдөлтэй. “Гурван бор үхрийг би саадаг. Бусад үхрээ эмээ саадаг юм өө. Том эгч одоо наадмаас өмнө гүүгээ барихаар гүү сааж сурах гэж байгаа. Уг нь ээж үхэр, гүүгээ саадаг байсан. Даанч ажилтай болохоор эгч бид 2 хурдан сурахгүй бол болохгүй” хэмээн гурвуулаа нийлж гэрийнхээ ажлыг нугална. Хөдөөгийн ажилсаг хүүхдүүдийн сурвалжилгыг та бүхэндээ хүргэж байна.


4
angry
51
care
2
haha
24
liked
35
love
10
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18