Голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна

О.Шүрэнцэцэг
2023/07/08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, Ерөө, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол болон Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин  өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Улиастай, Онон, Орхон гол Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд үерийн түвшинг 20-60 см, Туул , Ерөө , Сэлбэ, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-50 см  даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 9-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 50 см, Ерөө гол Дулаанхаан болон Хараа гол Дархан хот орчимд 10-15 см, Хэрлэн голын дунд болон адгаар 5 см, Онон гол Дадал сум орчимд 10 см тус тус нэмэгдэнэ.

Өнөө маргаашдаа нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 18 минутын өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 3 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 4 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 5 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 6 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 6 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 7 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 8 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 10 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 10 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 11 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 11 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 11 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр