Д.Сумъяабазар: Амь наана там цаана алба хаагчид ажиллаж байна, ядмагхан улс төр хийхээ болих хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2023/07/07

НОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Сүхбаатар дүүргийн 1-р хороо байрлах орон сууцны эргийн бэхэлгээ нурсан. Натурын гүүрний хашлага хөндийрч нурах эрдэл үүссэн. Тус замыг түр хугацаанд хааж, богино хугацаанд засварлана. Хотын зургаан дүүргийн хэмжээнд 52 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгааныг тасалсан.Одоогоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр ажиллаж байна.

 Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай олон айл байна. Сэлбэ, Туул, Тэрэлж голын усны түвшинг байнга хэмжиж байна. Сэлбэ гол ахин үерлэхгүй гэх баталгаа байхгүй учраас эргийн дагуух далан байгууламжийн ажлыг эрчимтэй хийнэ.

 Улаанбаатар хот орчмын голуудын үерийн мэдээллүүдийг өгье. Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өчигдөр орой 20:00 цагаас хойш усны түвшин 5-8 см буурсан. Тэрэлж голын усны түвшин өчигдөр оройноос хойш 28 см буурсан. Туул гол өмнөх өдрөөс 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Албаныхны мэдээгээр, Туул голын усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох хандлагатай байна. 

 Мөн цахим орчинд үерийн улмаас Улаанбаатарын ундны ус бохирдсон гэх мэдээлэл яваад байна. Энэ бол худал мэдээлэл  Улаанбаатарын ундны ус бохирдоогүй. УСУГ-ын үйл ажиллагаа хэвийн, найдвартай үргэлжилж байна" гэсэн юм. 



3
angry
0
care
4
haha
2
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 58 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20